etoim.mn
photos/74685fhgds.jpg

Өнөөдрийн ярилцлагадаа өсвөр насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан хоёр ээжийг урилаа. Анх ээж болсон сэтгэгдэл, хэцүү бэрх бүхнийг хэрхэн давж гарсан тухай яриа өрнүүлсэн юм. Эхний ээж бол Э.Энхжин. Тэр 24  настай ба анх 17 насандаа ээж болжээ. Одоо Гялс төвд сувилагчаар ажилладаг. Харин хоёр дахь ээж бол 16 насандаа ээж болсон Г.Отгонтуяа. Одоо МУИС - д сэтгэл судлаач мэргэжлээр суралцдаг. Ингээд ярилцлагаа эхэлье.

Анх жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ төрүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

Э.Энхжин: Их л хэцүү байсандаа. Оюутан болоод удаагүй байсан. Дөнгөж 17 настай гэрийнхэндээ хэлхээс айгаад нэг хэсэгтэй л нууж явсан. Яг хоёулаа хүүхдээ төрүүлье гэдэг шийдвэрийг бол найз залуудаа хэлээд ярилцаад шийдсэн. Надад бол хүнд санагдаж байсан яах учраа олохгүй. Харин манай найз залуугийн хувьд бол надаас өөрөөр хүлээж авсан. Эртхэн амьдрал зохиогоод үр хүүхдээ гаргах хэрэгтэй. Бид хоёр залуу байгаа бидний урд зөндөө амьдрал байгаа учир хүүхдээ гаргана гэдэг шийдвэрт хүрсэн.

Г.Отгонтуяа: Нөхөр бид хоёр ер нь хүүхэдтэй болох талаар ярьдаг байсан. Нас залуу 16 настай ч гэсэн ирээдүйгээ их төсөөлөн ярьдаг байсан нь жирэмсэн гэдгээ мэдэхэд нээх хүндээр тусгаж аваагүй. Би өөрөө сэтгэл зүйчээр сурдаг байсан учир сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр их анхаарал хандуулсан. Нөхөртэйгөө ярилцаад тэгээд л гаргахаар болсон.

Ээж болсон анхны сэтгэгдлээ хэлээч. Анх төрөх орон дээр мэдэрсэн тэр мэдрэмжээ дахин дурсвал.

- Э.Энхжин: Үгээр илэрхийлэх аргагүй тийм их аз жаргалыг анх удаа мэдэрсэн. Төрөхийн өмнө мэдэрсэн өвдөлт мартагдаад нэг л итгэмээргүй санагдаж үнэхээр нулимсаа барьж дийлээгүй.

- Г.Отгонтуяа: Итгэмээргүй байсан. Яаж надаас ийм жижигхэн хүүхэлдэй шиг     зулзага гардаг байна гэж их л гайхаж билээ. Яг тэр нэг мэдрэмжийг үгээр хэлэх аргагүй содон мэдрэмж байсан.

Ганц бие байсан амьдралын хэв маяг ээж болоод хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Э.Энхжин: Тэс хоёр өөр ертөнц юм шиг санагдсан. Эхэндээ хэцүү зүйл олон байдаг. Найзуудаасаа хамгийн түрүүнд ээж болсон болохоор үл ойлголцох үе олон. Энэ нь их бухимдхад хүргэдэг. Хүүхдээ хараад хэцүү гэж санагдсан бүхэн алга болж тайвширдаг байсан.

- Г.Отгонтуяа: Огцом өөрчлөгдөн хариуцлага улам бүр нэмэгдсэн. Ээж болход сурах юм зөндөө. Тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй болдог. Сэтгэл санааны хувьд тогтворгүй.  Ийм үед нөхөртэй л бухимдалаа гаргадаг байлаа.

Ээж болсны дараагаар хүмүүстэй харилцах харилцаанд өөрчлөлт орж байсан уу?

- Э.Энхжин: Их хэцүү асуулт байна. Харилцаанд өөрчлөлт орсон. Хүүхэд байж хүүхэд гаргалаа гэх хүмүүсийн яриа маш хүндээр тусдаг байсан. Эрт бэлгийн харьцаанд орсон гарах үр дагаврыг нь мэдэлгүй гээд л... Сүүлдээ хүмүүсийн хэлдэг шүүмжлэлийн талаар байнга боддог болчихдог юм шиг санагдсан. Жирийн хүнтэй харьцахад хүртэл болгоомжлоод үгээ бодож ярьдаг ер нь дотогшоогоо л бодолд автдаг байсан.

- Г.Отгонтуяа: Харилцаанд өөрчлөлт орсон. Ялангуяа дөнгөж төрөөд хүүхдээ хараад гэртэй байх үед хэцүү байсан. Найзуудтайгаа яриа нийлэхгүй, санал бодол зөрчилдөх асуудал үүсдэг. Адилхан ээж болсон эмэгтэйчүүдтэй ярилцах нь сэтгэл тайван байлгадаг. Интернетэд л ихэнх цагаа өнгөрүүлдэг болсон. Хүмүүсийн харилцаанаас болоод сэтгэл санаа их хямардаг.

Төрсны дараа эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны тогтворгүй байдал их байдаг.  Та хоёр өөрийгөө тайвшруулахын тулд юу хийдэг байв?

- Э.Энхжин: Надад бол сэтгэл санааны гутрал удаан үргэлжлээгүй. Хүүхдээ дөрвөн сартай байхад нь хичээлдээ явж эхэлсэн болохоор ангийнхантайгаа уулзаад, хичээлээ хийгээд ирэхээр сэтгэл санаа сэргэдэг юм.

- Г.Отгонтуяа: Сэтгэл санааны байдлаа тогтвортой байлгах нь чухал. Энэ талаар мэргэжил эзэмшиж байсан учир зөндөө л сэргийлэх арга хэмжээ авна. Аль болох сөрөг зүйл ярьдаг хүмүүстэй уулзахгүй байх гэх мэт. Гэхдээ л мэргэжил нь сэтгэл судлаач мөртлөө яг өөр дээрээ зөвлөх нь бүр хэцүү санагдсан шүү.

Шинэхэн ээж болоод гэр бүл зохиоход хүндрэлтэй асуудал их байсан уу?

- Э.Энхжин: Нөхөр бид хоёр оюутан байсан учир санхүүгийн асуудал хэцүү байсан. Оюутан болохоор ажлын байр олдохгүй. Эхэндээ хоёр талын аав ээжээсээ мөнгө авдаг. Хүүхдийн живхнээс эхлээд алхам бүрд мөнгө хэрэгтэй болдог байсан.

- Г.Отгонтуяа: Хүүхдийн живхний мөнгө байхгүй нь хэцүү байсан. Хүүхдэд улсаас өгдөг 20 000 төгрөг, халамжийн 40 000 төгрөгөө хүлээнэ. Ээж ааваасаа гуйна хаяа зээлнэ. Нөхөр бид хоёр оюутны 70 000-аа их хүлээнэ. Мөнгөө аваад баярлаад охиндоо хэрэгтэй зүйлийг нь авж өгдөг байсан.

Хоёр дахь жирэмслэлт нь анхныхаасаа юугаараа ялгаатай байна вэ?

- Э.Энхжин: Анхны хүүхдээ тээж байхад учраа олохгүй байсаар төрсөн. Одоо бол арай хашир хандаж байгаа. Агаарын бохирдол их учир аль болох шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх гээд хүүхдээ илүү анхаарч байна.

- Г.Отгонтуяа: Хамаагүй амар байгаа. Одоо  24 настай учир наад зах нь гэдсээ нуух хэрэггүй. Эмчээс хүссэн асуултаа асууж хүмүүсийн анхаарлыг татахгүй байгаа нь сайхан байна. Одоо бол жирэмсэн эмэгтэй гэж л харна шүү дээ.

Өсвөр насандаа жирэмсэн болоод яах учраа олохгүй байгаа залуухан ээжид хандаж юуг хэлмээр байна?

- Э.Энхжин: Үр хөндөлт л хийх алхмыг сонгож болохгүй. Учир нь чиний хэвлийд энэ орчлонд хүн болж төрсний утга учир чинь байгаа юм шүү гэж хэлмээр байна. Хүүхдээ төрүүлээд чамд хэцүү зүйл олон байна. Гэхдээ тэр хэцүү бүхнийг эргээд хархад даваад гарсандаа чи өөрөөрөө бахархах болно.

- Г.Отгонтуяа: Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдгээс хойш бүх зүйлтэй хэзээ нэгэн цагт нүүр тулна. Тийм учраас чамд ээж болох цаг нь болоод бурхан чамд бэлэг илгээсэн гэж бодох хэрэгтэй. Үр хөндөлт нь чиний бүх аз жаргалыг үгүй хийх болно.    

Таалагдахгүй байна

9
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

namjaa

[103.10.21.43]

2016-12-08 08:55:56

Iim zuiliig nuuhguigeer olon humuust ireg zuil gedgiig oilguulj bh ni zub shuu

germany

[83.236.183.210]

2016-12-07 23:27:13

setguulch mini dee chi doloon tiin yalgalaa ergeed neg harchihaarai. niitlel chin durmiin aldaatai baina. yalanguya hamtatgehiin tiin yalgaliig buruu hereglesen bn

Чи бол мал

[203.169.50.77]

2016-12-07 17:32:34

Хүүхдээ зулзага гэж байгаа эмэгтэй бол хүн биш байх. Зулзага амьтнаас л төрдөг юм даа. Малын төлийг ч зулзага гэдэггүй, тус бүртээ нэртэй.