Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1452103_753045901389328_924660790_n7819579772013-11-16-12-39[www.urlag.mn].jpg

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт  боллоо. Тэрээр "Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байгаа аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин болоод байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тэгвэл уг өвчинд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг учир уушги бохирдоход амархан байдаг" хэмээн тайланд дурджээ.  Мөн энэ үеэр  Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоныг дуулгалаа. Харин Д.Болд нэн тулгамдаж буй агаарын бохирдлын эсрэг тууштай тэмцэж, дуу хоолой болон ажиллахаа мэдэгджээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх