Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/109868.jpg

Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” буюу "Бүргэдийн анчин охин" киноны гол дүрд тоглосон. Түүний амьдралаас сэдэвлэсэн тус кино АНУ, Канад зэрэг олон улсад нэгэн зэрэг нээж Оскарын кино наадамд нэр дэвшихээ мэдэгдэж байсан.

Тэгвэл өчигдөр  Оскарын кино наадмын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт болсон байна. Тус шалгаруулалтанд нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг сонгон оруулахаар болсон байна. Үүнд Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино багтжээ. Энэ 15 киноноос дахин шалгаруулж таван нэр дэвшигчийг сонгон авч ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах аж. 

2016 оны кино урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болно.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх