etoim.mn
photos/hqdefault.jpg

ОХУ-ын Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахтай холбогдох хэргийн талаар албан ёсны мэдэгдлийг өнөөдөр Элчин сайдын яамны албан ёсны орос хэл дээрх цахим хуудаст нийтэлжээ.

Мэдэгдэлд “Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахын өмгөөлөгчийг хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл гарч буйтай холбогдуулан мэдэгдэл хийж байна. Бид дуучин С.Амармандахын манай дипломат ажилтанд хандан тавьсан шаардлагын мөн чанарыг тодруулах зорилгоор түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан болно. Харин түүнд бусад зүйлсийн талаар ямар нэг амлалт өгөөгүй. Энэхүү уулзалтын дараа хэвлэл мэдээллээр худал, шударга бус мэдээлэл тарааж байгаа тул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс ярьж байгаа тус өмгөөлөгчтэй дахин уулзах нь зүйтэй, эсэхэд эргэлзэж байна. ОХУ-д "Нэг худал ярьсан хүнд дахин хэн ч итгэхгүй" гэж үг байдаг" гэжээ.

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр болон түүний гэр бүлийн гишүүд өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд албан бичиг хүргүүлэхээр очсон бөгөөд тэднийг ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Горячев Владимир Владимирович, Элчин сайд Искандео Кубарович Азизовын туслах нар тэднийг хүлээн авч уулзсан юм.

Энз үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр болон Монголын дуучдын холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн нартай биечлэн уулзаж, албан бичгийг хүлээн авсан билээ. Уулзалтын дараа өмгөөлөгч Г.Батбаяр “Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс бид болж байгаа үйл явдал, мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байгаа. Оросын хэвлэл болон олон улсын хэвлэлд гарч байгаа мэдээллийг ч харж байгаа. Манай Ерөнхийлөгч Владимир Путин ч энэ асуудалд ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгдсэн.

Мөн энэ асуудал дээр ОХУ-ын Элчин сайдын яам дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдлээ. Гэвч одоогоор Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас энэ асуудлаар ямар нэг албан бичиг ирүүлээгүй байна. Дипломат албаны ёс жаягт Консулын албатай харилцахын тулд Гадаад харилцааны яамаар дамжуулдаг юм байна. Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас ямар нэг албан бичиг ирээгүй тул үүнийг албан бус уулзалт гэж үзнэ гэсэн. Гэхдээ энэ бол дуучин С.Амармандахын эрүүл мэнд болон хоёр орны найрамдалт харилцаатай холбоотой асуудал учир та бүхнийг хүлээн авч уулзаж, энэ бичгийг хүлээн авч байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас албан бичиг ирвэл бид албан ёсоор хариу өгч, уучлал хүсэх болно.

Шүүхээс манай дипломатчийн гэм буруутайг нотолсон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно гэж хэлсэн. Одоогоор гэм буруутай, эсэх нь тогтоогдоогүй хэргийг мөрдөн шалгах явцтай байгаа тул бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна. Тиймээс одоо үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Гэвч бид дуучин С.Амармандах бусдад зодуулж, хүнд гэмтэл авсанд гүнээ харамсч байна. Бид ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөөс Амармандахтай харилцаж, уучлал хүсэх болно. Бид дуучны эрүүл мэндийн асуудалд хамтран ажиллахад бэлэн. Монголын ард түмэн болон С.Амармандахын гэр бүлийнхэн энэ асуудалд хүлээцтай хандаж, хуулийн байгууллагаас үнэн, зөвийг тогтоотол хүлээхийг хүсч байна” гэсэн хэмээн мэдэгдсэн юм.

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.9.41.234]

2016-12-08 02:00:34

Sonin yum aa 2 udaa murdun baitsaagch soligdson mun shuuh emnelegiin duhnelt odoo boltol garaagui bgaa ni.........