etoim.mn
photos/109683.jpg

Өнгөрсөн сарын 16-наас 18-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотод Дэлхийн мэдээллийн агентлагуудын V их хурал болов. Уг хуралд 80 улсын 90 орчим Мэдээллийн агентлагийн төлөөлөгч оролцож, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцжээ. Энэхүү их хурал нь гурван жилд нэг удаа болдог хэвлэл мэдээллийн салбарын томоохон арга хэмжээний нэг юм. Энэ жилийн их хурал “Мэдээллийн агентлагуудад тулгарч буй шинэ сорилтууд” сэдвийн хүрээнд болж өнгөрчээ.

Энэ үеэр хурлын зохион байгуулагч Азербайжаны "Aзертaк" агентлагаас дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн чансаа өндөртэй гэрэл зургаар нийт 400 гаруй хуудастай цомог гаргасан байна. Тус цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын монгол ахуй, ёс заншил, үндэсний их баяр наадмын сурын харваа, Даншиг наадам болон 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын эхний өдрийн хуралдаан, АСЕМ-ын уулзалтыг харуулсан найман гэрэл зураг нийтлэгджээ. Өөрөөр хэлбэл, түүний бүтээлүүд “Ройтерс”, “Синьхуа”, “Киодо ньюс”, “Ёнхап” зэрэг агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлтэй хамт нэг цомогт багтсан байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ИРГЭН

[66.181.191.51]

2016-12-06 17:06:20

ЗӨВ ШҮҮ