Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5fl0nek66vb7f84i8f1n84ccru.jpg

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр болон түүний ар гэр хамтран зүтгэгч нар Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст хүсэлт гаргажээ. Түүнчлэн Элчин сайдын яамны Амрааг зодсон төлөөлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгнө үү хэмээн шаардах бичиг өгч байгаа аж. Яг одоо ОХУ-ийн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрхлэгч, зөвлөхтэй уулзалт хийхээр орлоо.

ОХУ-ийн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрхлэгч В.В.Горячив мөн түүний туслах В.Николеавич нартай дуучин С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр болон Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвабүрэн нар цаг 30 минут орчим уулзалт хийлээ. Уг уулзалтаар Консулын хэлтсийн эрхлэгч В.В.Горячив юуны түрүүнд гэр бүлийнхэнд нь харамсаж буйгаа яаралтай илэрхийлж албан ёсны мэдэгдэл хийхээ хэлжээ. Мөн С.Амармандахын шүтэн бишрэгч болон монголын ард түмэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. 

Түүнчлэн энэхүү уулзалт амжилттай болсон төдийгүй иргэний зориг гарган хоёр орны хамтын харилцааг хүндэтгэн уулзахаар ирсэнд талархаж байна. Хэрэв албан тоот бичиг ирж, тухайн төлөөлөгч гэм буруутай нь тогтоогдвол хуулийн байгуулагатай хамтарч ажиллан түүнийг хүлээлгэн өгч, хариуцлага хүлээлгэхэд бэлэн гэжээ.

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа.

Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23:00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн.....хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн Хуулийн 5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 9.1.”Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.”, Эрүүгийн хуулийн 13.1.”Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудийн хүрээнд Наганов Артём Валентинович гэгч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Олон Улсын Гэрээний Тухай Хуулийн 19 дүгээр зүйл. Олон улсын гэрээг биелүүлэх “Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага Монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.” гэснээр та бүхэн хууль дээдлэн ажиллах үүрэг хүлээж байна.

Иймд Оросын Холбооны Улсын иргэн Армян гаралтай гэх Наганов Артём Валентиновичийн дипломат эрх ямба, дархан эрхийг Дипломат Албаны Тухай Хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын Олон Улсын Гэрээний Тухай Хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү.

Хэрэв та бүхэн Монгол Улсын Хууль тогтоомжийг эс хүндпэн хайхрамжгүй хандвал цаашид үргэлжлүүлэн Олон Улсын хүний эрхийн хороо, НҮБ-ын дипломат ёс, дэг хариуцсан хороо зэрэг Дэлхийн хандаж болох бүх улс орон, байгууллагад хандана.

 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх