etoim.mn
photos/4239.jpg

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай таван бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Солонгосын жүдоч Жеон Бо Кеонтой барилдаж, торгуулиар яллаа.

М.Уранцэцэг эхний тойрогт Чилийн Мэри Диг ялсан бол хэсгийн аваргын төлөө Солонгосын Кан Юү Жоныг давсан юм. Улмаар хагас шигшээд Японы Тонаки Фунатай барилдаж, ялсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд Рио 2016 олимпийн наадамд Жеон Бо Кеонтой зооны аваргын төлөө барилдаж, ялагдаж байсан ч  ийнхүү даагаа нэхэж чадлаа

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх