etoim.mn
photos/109108.jpg

“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг 32-т үлдсэн оролцогч Ц.Мөнхсайхан шил идэх, хутга залгих зэргээр эрсдэлтэй үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг багагүй сандаргаад авсан билээ. Түүний хувьд 2011 оноос энэ төрлөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Хэдийгээр тэрбээр Дээгий шүүгчээс алтан баззер авч, шилдэг 32 оролцогчийн нэг болсон ч финалд үлдэж чадаагүй. Он гарахаас өмнө тэрээр үзэгчдэд сюрприз барихаар төлөвлөжээ. Тодруулбал, тэрбээр “12 дугаар сарын 31-нд Чингисийн талбай дээр “аймаар” зүйл үзүүлнэ. Энэ талаар эргээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ ээ. Ямартай ч он гарахаас өмнө 10:00 цагийн орчимд үзүүлнэ гэдгийг хэлье" хэмээн ярьжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх