etoim.mn
photos/16124.jpg

 

Арьсны нүх сүв бүхирдож бөглөрснөөр улмаар батга гарч, өнгөө алдан хуурайшдаг. Тиймээс үхэжсэн эд эсийг гуужуулж шинэ эд эсийг гарган арьсаа нөхөн төлжүүлэх хэрэгтэй. Ингэснээр та залуу сайхан харагдаж арьс тань өнгөлөг, эрүүл, зөөлхөн болох болно. 

Нунтаг кофенд агуулагдах кофеин нь целлиутыг багасгах гайхалтай үйлчилгээтэй. Кофеин нь арьсанд гүн шингэж таргалсан хэсгийг тань хайлуулж арьсыг илүү чанга болгодог байна.

Энэхүү скраб нь өртөг багатай бөгөөд үр дүнгийн хувьд гадуур зарагддаг гуужуулагчаас ч илүү. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэт хуурай арьстай бол чийгшүүлэх маск хэрэглэхийг зөвлөж байна.

  • 1/4 аяга (60 мл)  нунтаг кофе

  • 1 ширхэг өндөгний цагаан

 Өндөгний цагаан дээрээ нунтаг кофегоо хийж хутгаад л бэлэн болно.

Нойтон нүүрэндээ түрхэн 1 минут гаран үрж гуужуулан хаттал нь хүлээнэ.

Хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

  • Энэ скраб нь таны арьсыг чангалж, өнгөлөг толигор болгоно. Нүхжилтийг багасгаж үхэжсэн эд эсийг арилгана. 
  • Нүүрээ гуужуулсны дараа чийгшүүлэх үйлчилгээтэй маск тавьбал илүү үр дүнтэй. Үлдсэн өндөгний шар дээрээ бага зэргийн нунтаг овьёос, 1 цайны халбага зөгийн бал хийж хутган нүүрэндээ маск тавина. 15 минутын дараа бүлээн усаар угааж, мөсөөр арчаарай.

Алчуураар арчиж хатаасныхаа дараа чийгшүүлэгч тос түрхэнэ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх