etoim.mn
photos/15226417_240680343017562_1822676851_n.jpg

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, УГЗ Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид болон үндэсний хөгжмийн зэмсгийн хөгжимчдийн олон улсын II уралдааны Гран при шагналын эзнээр Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж тодорлоо.

Харин тэргүүн байранд УДБЭТ-ын дуучин Б.Батжаргал, дэд байрт  дуучин  Э.Отгонбат шалгарчээ.

Уралдааны үндэсний хөгжмийн ангилал морин хуур, хуучир, ёочон, ятга, лимбэ зургаан төрөл, мэргэжлийн дуулаачид сопрано, мецусопрано, тенор, баритон, басс гэсэн төрөлд Монгол, Казахстан, ӨМӨЗО, Буриад, улсаас зэрэг 80 гаруй  уран бүтээлч өрсөлдсөн юм.

Хөгжмийн зохиолч Б.Шарав, “Миний нэрэмжит уралдаан хоёр дахь удаагаа болж буйд баяртай байна. Манай Монголчууд их авьяаслаг хүмүүс. Дуучид маань дэлхийд танигдаж эхэллээ. Тиймээс бид цаашдаа урлагийн олон төрлөөр дэлхийд танигдахыг хичээх хэрэгтэй. Үүний тулд залуусаа дэмжих, нээх хэрэгтэй байна. Оролцогчдын ур чадвар, чанар чансаа өмнөхөөс илт давуу сайжирсан нь харагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн ЗДТГ, ХБК хамтран зохион байгуулав.

Дашрамд сонирхуулахад, уралдааны Гран при шагналын цомыг УГЗ П.Байгалжав урлажээ.

Эх сурвалж: www.montsame.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх