etoim.mn
photos/japa-MMAP-md.png

Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 21-нд Японы зүүн эрэг Фүкүшима мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ үед тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэнийг 16 настай залуу дүрс бичлэгт буулгаж баримтжуулжээ. Интернэт хэрэглэгчид энэ үзэгдлийг өөр өөрийнхөөрөө тайлбарласан байна. Тэдний зарим нь солир унасан гэсэн бол зарим нь харь гаригийн хөлөг, түүнээс болж газар хөдөлсөн байж магадгүй гэснийг Холбооны мэдээллийн агентлаг уламжилжээ. Японы онцгой байдлын алба цунами үүсч магадгүй гэж анхааруулж буй юм.

Газар хөдлөлтийн голомт газрын гүний 25 км-ээс чичирхийлж мэдрэгджээ. Газар хөдлөлтөөс үүдэн Мияаги мужийн Сэндай боомтын ойролцоо 1.4 метрийн өндөр далайн давалгаа үүссэн бол Фукушимагийн далайн эргийн ойролцоо далайн давалгаа нэг  метрийн өндөрт хүрсэн талаар албаныхан уламжилсан билээ. Фукушима мужид 2011 онд газар хөдлөлт болж, улмаар цунами үүсэн, тус мужийн “Фукушима Даичи” цөмийн цахилгаан станц осолдож, их хэмжээний хор хохирол учруулжээ. 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх