Хөдөө орон нутагт буу элбэг байдгийн хор уршиг гарсаар байна. Өнгөрсөн сард гэхэд гэрийнхээ буугаар тоглож байсан зургаан настай ах нь гурван настай дүүгийнхээ амнид хүрсэн хэрэг Хөвсгөл аймагт гарч байв. Энэ бол тэр хүүгийн гэхээс илүүтэй эцэг эхийн зуун хувийн буруутай үйлдэл юм. Хүүхдийн замд тавьсан хүйтэн зэвсгийг нэн ялангуяа эрэгтэй хүүхэд сонирхож хорхойсохгүй байна гэдэг номонд хазгай билээ.
Харин өчигдөр үүнтэй төстэй бас нэгэн хэрэг Баянхонгор аймагт гарав. Ялгаатай нь суманд өртөгч нь насанд хүрсэн хүн байж таарчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Дээд жаргалантын Цагаан хонх хэмээх газар нутаглаж байсан иргэн 27 настай эрэгтэй Ш “ТОЗ-8” маркийн буу алдаж эгэм тус газраа буудсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Etoim.mn