Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/196gj.jpg

Контент продюсер, зургийн найруулагч Д.Ангараг Оскарт кино нэр дэвшүүлэх эрхтэй гишүүн болжээ.

“Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв” мөн 2017 онд нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” зэрэг кинонуудад гүйцэтгэх продюсер болон зургийн найруулагчаар ажилласан продюсер Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон байна.

Ингэснээр Монгол Улс Оскарт кино нэр дэвшүүлэх эрхтэй улс болж байгаа бөгөөд энэ эрх нь 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс идэвхжих юм.

Мөн тэрбээр Америкийн продюсерийн холбооны /АПХ/ гишүүн болох шалгуурыг бүрэн хангаж АПХ (PGA) гишүүн болох бүрэн эрх нь нээгдсэн байна. Ингэснээр 2017 оны хоёрдугаар улиралд гишүүний батламжаа гардан авах гэнэ.

Дашрамд дурдахад контент продюсер Д.Ангарагийн 2008-2016 оны хооронд хийсэн кинонууд ашиг орлогоороо тэргүүлж, Монголын энтертайнментын зах зээлд 15 тэрбум орчим төгрөг эргэлдсэн байна.

“2016-2018 оны хооронд дахин гадаад дотоод худалдаагаа багтаагаад 15-20 тэрбум төгрөг Монголын энтертайнмент зах зээлд эргэлдүүлэхээр бизнес төлөвлөгөөн дээрээ ажиллаж байна. Энэ контентын бизнес төлөвлөгөөн дээр Монгол болон Холливүдийн санхүүгийн компани, хуулийн компаниуд хамтран ажиллаж байна” хэмээн тэрбээр хэллээ.

Түүний “Хувьсал” продакшнтай хамтран гүйцэтгэх продюсер болон зургийн найруулагчаар нь ажилласан “Атганд үлдсэн эрдэнэ” киног 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид нэр дэвшүүлээд байгаа бөгөөд шилдэг гуравт үлдэх эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа ажээ.

Одоогоор  тэрбээр “Pacific Rim” киноны хоёрдугаар анги болох “Pacific Rim: Maelstrom”киноны гүйцэтгэх продюсераар ажиллаж байгаа гэнэ. Мөн жүжигчин Б.Амарсайхантай хамтран нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд кино уран бүтээлчид “Бодлын хулгайч” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийж байж магадгүй гэж мэргэжлийн киночид таамаглаж байна.

Зүүн гар талаас контент продюсер, зургийн найруулагч Д.Ангараг, Америкийн кино зураглаачдын холбооны ерөнхийлөгч Ричард Крудо, Австралийн Кино зураглаачдын Холбооны ерөнхийлөгч Рон Жохасон. 2016.06.08 Олон улсын кино зураглаадчны дээд хэмжээний уулзалтын үед

Appolo 13, Ирээдүй рүү буцсан нь, Jurassic Park киноны зургийн найруулагч Дин Канди

Холливүдийн кино камер Panavision компанийн гүйцэтгэх захирал

The Jungle Book киноны найруулагч Жон Фаврогийн хамтаар

 

Эх сурвалж: www.gogo.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх