Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15135532_1313626568676965_1979573646_n.jpg

Монгол Улсад гурав дахь жилдээ тоглогдох гэж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт өчигдөр  Монголын үндэсний балетын сургуулийн байранд боллоо. Монголын үндэсний балетын сургуулиас зохион байгуулж буй  “Цөмөөхэй” балет нь ирэх сарын 17-ноос 25-ны  өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох  юм байна.

Уг балетад оролцох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, бүжиглэх жүжиглэх хүсэл эрмэлзэлтэй, 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьж байгаа аж. Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ивээл дор “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус уралдаанд нийт 100 гаруй хүүхдүүд оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд анхдугаар уралдааны ялагч бяцхан багачуудаас “Цөмөөхэй-2016” бүжгэн жүжигт дүр бүтээх ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх