Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6rvq1154kdjsm9mhnmmgqqcu0r.jpg

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг яруу найраг,  төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн  өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. 

Монголын Үндэсний музейд нээгдсэн уг үзэсгэлэнд их зохиолчийн  олонд танигдсан бүтээл, ховор нандин гэрэл зураг, эд өлгийн зүйлс зэрэг 150 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.

Тухайлбал,  олонд танигдсан “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь”, ховор зураг багтжээ.

Их зохиолч Д.Нацагдорж авьяаслаг зохиолч төдийгүй  эх орныхоо түүх, соёл судлалын ажлыг удирдаж байхдаа Монголын археологийн дурсгалуудыг бүртгэж, карт бичиж тэмдэглэх ажлыг санаачлан эхлүүлж, улсын музейг шинэ үзмэрээр хэрхэн баяжуулах талаар өөрийн мэдлэг боловсролоо зориулж явсан аж.

Мөн тэрээр  МХЗЭ-ийн Төв Хорооны хэвлэл “Залуучуудын үнэн” сонинд зохиол бүтээлээ “Үзэг” хэмээх нууц нэрээр хэвлүүлж байжээ. Мөн зарим зохиол бүтээлээ жинхэнэ нэрээрээ бичдэг байсан аж. Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх