etoim.mn
photos/ecd16ufi9fo1rrq1r5j8hkp75.jpg

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдааны нээлт өчиглөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Эрдэнэбат болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байна.

Уралдааныг зохион байгуулах комиссын дарга Г.Эрдэнэбат “Олон улсын уралдаан тэмцээн гэдэг нь маш өндөр түвшинд чанартай болдог болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй байдаг. Гэхдээ оролцогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээнийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгч урин авчирсан. Тиймээс манай танай дуучин гэхгүй маш хариуцлагатай, анхааралтай хандан ажиллах хэрэгтэй” гэлээ. Тус уралдаанд Орос, Хятад, Казахстан зэрэг орноос уран бүтээлчид ирж оролцож байгаа аж. Уралдаан энэ сарын 15-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Мэргэжлийн дуулаачийн төрөлд 60 гаруй дуучин, үндэсний хөгжмийн төрөлд 40 гаруй мэргэжлийн хөгжимчин оролцох юм байна. Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүр 10 мянган ам.доллар юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх