Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15101960_1787981271460898_1721495137_o.jpg

Улаанбаатар хотын музейд “Францын судлаач Бүиан Де Лакостын дуранд буусан 1909-1911 оны Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь өнөөдрөөс эхлэн 2017 оны нэгдүгээр сарын 31 хүртэл дэлгэгдэх юм байна.

Мөн тус үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс БСШУЯ, Улсын филармони, 976 арт галерей, Францын OTASIE байгууллага, Парис 7 их сургуулийн Анна Каиозо болон Лиа Макадре нарын тусламж, дэмжлэгтэйгээр энэ оны долдугаар сард Улсын филармоний байранд анх гаргаж байсан. Мөн есдүгээр сард Монгол-Францын төвд гаргасан бол ийнхүү 3 дахь удаагаа дэлгэн үзүүлж байна.

Бүиан Де Лакостын авсан Монголчуудын талаарх 200 гаруй гэрэл зураг Францын Үндэсний номын санд хадгалагдаж байдаг бөгөөд тус үзэсгэлэнд 36 гэрэл зураг тавигдан олны хүртээл болж байна. Эдгээр гэрэл зургуудаас Монгол орны археологийн дурсгал, байгаль, газар нутгийн байдал болон Монголчуудын тухайн цаг үеийн суурин газар, хүмүүсийн ахуй байдал, дүр төрхийн талаар танин мэдэх боломжтой аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх