Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/318738537_5270796239691444_2980189212806279301_n.jpg

МҮХАҮТ нь энэ оны 9 дүгээр сард хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд MATRADE (Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпораци)-тай хамтран 2 дахь удаагийн “Монгол-Малайзын бизнес уулзалт”-ыг Куала Лумпур хотноо 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 бизнес эрхлэгч, Малайзын талаас Гадаад худалдааны хөгжлийн корпорацын орлогч дарга Пуан Шариматон Мат Саллех, Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Ерөнхийлөгч Каллум Чен, Дэд Ерөнхийлөгч Мартин Анг, Малайзын Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Кристина Тий болон 25 гаруй бизнес эрхлэгч оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үгэндээ Монгол Улсын хувьд Малайз Улсын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтойг онцлоод Малайзаас өндөр техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Бизнес уулзалтын үеэр Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Дэд Ерөнхийлөгч Мартин Анг “Монгол Улс дахь миний туршлага”, Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацын Зүүн хойд Азийн худалдааны асуудлыг хариуцсан захирал Наим Абдул Рахман “Малайз-Таны худалдааны түнш”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс дахь бизнесийн боломжууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

May be an image of 3 people, people standing, people sitting and indoor

Эх сурвалж: МҮХАҮТ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх