Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15127405_1340809469262376_1513584747_o.jpg

Хубилай хааны зарлигаар 1279 оны 3 сард од шигжигч 14 монгол түшмэл зүүнээс баруун тийш 6000 газар / 1 газар гэдэг нь одоогийнхоор 576 метрийг хэлнэ/, урдаас хойшоо 11000 гаруй газрын зайд 27 суурь шинжилгээний өртөө байгуулан бодит хэмжилт хийхийн зэрэгцээ 1280-аад оны өмнөх цаг улирлын өвөг дурсгал, эх баримтуудыг сайтар судлан нийтийн тооллын 1280-12-19-нд / монгол тооллын өвлийн сүүл сарын 14-ний цагаан тэргэл өдөр/ өөрсдийн бүтээлийг өргөн барьсан. Монгол түшмэдийн хийсэн энэхүү судалгааны ажлыг эзэн хаан Хубилай “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрийдсэнээр Монгол шар зурхай албан ёсны эзэнт гүрний төрийн тоолол болсон.

Энэ цагаас хойш Монгол шар зурхайн цаг улирлын тооны бичгийг Манжийн хаан, Мао Зи Дун зэрэг удирдагчдын алин ч үндсээр нь өөрчилж чадаагүй бөгөөд Монголынх гэх нэр нь цаг хугацаа, үзэл суртлын нөлөөгөөр аажмаар гээгдэж, дэлхий даяараа “Дорнын Зурхай” нэрээр хэрэглэгдсээр байна. Энэ зурхайг азийн Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг улсууд баримталдаг.

1807-2016 он хүртэл 209 удаагийн цагаан сарын 134 жил нь буруу, 75 жил нь зөв өдөр шинэлжээ. 2016-аас 2046 он хүртэл Түвдийн зурхайгаар Цагаан сараа тэмдэглэвэл 23 жил нь буруу, 7 жил нь зөв тэмдэглэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товолсноос болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна. Тухайлбал, 2017.01.28-2017.02.27-ны хооронд мэндлэх хүүхдүүд Монгол шар зурхайгаар бол Тахиа жилтэй, Төгс буянт зурхайгаар бол мичин жилтэй болох нь.

Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу “Монгол шар зурхай” бол байгаль хүн хоёрын дээд зохицолыг маш нарийн тооцсон зурхай бөгөөд алдаа оноог нь өдөр бүрийн “Сар”-аа харж шалгачихаад сэтгэл хангалуун явах тасарч, давхардах, илүү дутуу хоног, сарын маргаангүйгээрээ дэлхийд үнэлэгдсэн Монгол төрийн сонгодог зурхай юм. Монгол Шар зурхайн тооцоолол нь дэлхийн одон орон судалын тооцоололтой 0.0003 буюу 26 секундын хэлбэлзэлтэйгээр таардгийг хүлээн зөвшөөрсөн.

2017 оны 12 сарын 29-нд шар зурхайгаар өвлийн сүүл сарын шинийн нэгэн байхад Төвд зурхайн битүүн. 12 сарын 30-нд шар зурхайн шинийн хоёрны сар 1739 хүртэл гарах байтал Төвд зурхайн шинийн нэгний сар гарахгүй гэж зурсан байгаа.

Мөн 1 сарын 6-нд шар зурхайн шинийн есөн, мөн 7-нд өнөр баян сарын аравны сар гарна. Төвд зурхайгаар 6-нд шинийн наймны, 7-нд аравны сар гарна гэж зурсанаар есний сар алга болчихсон байгаа.

Таалагдахгүй байна

10
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.10.21.23]

2017-08-29 12:28:30

Монгол зурхай зөв шдээ. төвдийн төгс буянт нь зөрдөг байгаа шүү

цагаан

[150.129.140.2]

2017-01-03 15:21:39

шар зурхайг барьсан нь дээр шүүдээ. ингэж явлаа гээд юу дээрдвээ.

Sain ir

[103.229.120.174]

2016-11-15 22:25:40

Tsagaan ustei heltgii deel omsohoor zurhaach boldogui bha

Ner

[103.229.120.174]

2016-11-15 22:23:09

Bas hen geech in garaad irwe olon tumniig hagralduulah nohor towdeer nom medehgui humuus iluu yum yarih yuma

зочин

[202.179.23.138]

2016-11-15 22:21:47

Ард тумний толгойг битгий эргуулээд бай.шар зурхай чинь Монголоос урагш ард тумнийх шуу.Тогс буянтын зурхай чинь эрс тэс уур амьсгалтай зовхон манайд тохирсон юм шуу.1-р сарын 28 д овлийн хуйтэнд шинэлээд сууж байхгуй шуу дээ.

Malchin

[202.9.43.38]

2016-11-15 21:56:46

Шинжлэх ухааны шар зурхайгаа барьсан нь дээр байхаа..,

Зочин

[202.70.46.239]

2016-11-15 20:57:12

Hutsaachee zailaachee.