НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас тооцоолсноор, Украинаас энэ оны хоёрдугаар сарын сүүлээс хойш 7.8 сая гаруй иргэн хөрш орнууд руу дүрвэсэн талаар мэдээлжээ.
Тэдгээр иргэний 5 сая орчим нь Баруун Европын орнуудаас түр оршин суух зөвшөөрөл хүсээд байгааг тус байгууллагын цуглуулсан тоон мэдээлэл харуулсан байна.
Тус агентлагаас “Украйн дахь мөргөлдөөн хурцадсан нь энгийн иргэд амь насаа алдаж, иргэний дэд бүтцийг сүйдэж байгаа нь украинчуудыг аюулгүй байдал, тусламж эрэлхийлэн дүрвэхэд хүргэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNBC