“Miss Earth-2022” уралдаан болж, нийт 86 орноос шалгарсан гоо бүсгүйчүүд үзэсгэлэн гоогоо сорин өрсөлдлөө. БНСУ-ын Сью Чой гэдэг бүсгүй шалгарчээ. Энэ жилийн дэлхийн миссээр Өмнөд Солонгосын Сью Чой шалгарсан байна. БНСУ анх удаа дэлхийд тэргүүлж байгаа нь энэ юм.
Гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээн, уралдаан байдаг ч мэргэжилтнүүдийн хэлснээр “Miss Earth”, “Miss World”, “Miss Universe”, “Miss International” гэсэн дөрвөн тэмцээн хамгийн нэр хүндтэйд тооцогддог аж.
Сонирхуулахад, “Miss Earth” тэмцээн 2020, 2021 онд цар тахлын улмаас онлайнаар явагдсан билээ.