Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, нэг хүн амь эрсэджээ.
Энэ талаарх дуудлага өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, галыг унтраахаар ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байжээ.