Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2f923a2721ae1efbig.jpg

2016 оны зургадугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Цэрэнлхамын найман сартай үр хорвоогын мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнийг үхлийн шалтгаан нь Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгийн хариуцлагагүй сувилагчийн хэнэггүй үйлдэл байв. Тодруулбал, ханиад хүрсний улмаас тус төвд хэвтэн эмчлүүлж байсан хүүд тариа тарьсан сувилагч реакц өгч байгааг нь мэдсээр байж  “Зүгээр ээ, тэгдэг юм” гэж мэдэмхийрсээр  хөөрхий хүүгийн хорвоод амьдрах хоногийн тоог гүйцээжээ.

Хамгийн аймшигтай нь санаатай, санаандгүй ч бай хүний алтан үрийн амийг хөнөөчихөөд уй гашуудаа автан уйлж байсан ээжийг “Ажилд саад боллоо” гэх зэргээр тус эмнэлэгийн ажилчид хялайн цэхэлзэж байсан гэдэг. Эрдэнэт хүнээ, тэр дундаа үрээ алдсан эхийн сэтгэлийг тээршаасан тэр хүмүүс өнөөдөр эмнэлэгийн байгууллагад ажиллах эрхтэй юу гэдэг асуудал хүртэл үүнээс үүдэн босч байлаа.

Гэвч тухайн үед дуулиан тарьж байсан ч сонгуулийн халуунд тэгсгээд дарагдсан тэрхүү хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Өнгөрсөн долдугаар сард гарах байсан хүүгийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан ч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийн явцын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан билээ.

Ямар ч байсан хүүг өнөгөрсний хойно ч ажлаа хийсэн шиг явж байсан тэрхүү сувилагчийн хэргийг манай сайтаас эргэн мэдээлэх бөгөөд авилга, хээл хахууль цэцэглэсэн эмнэлэгийн байгууллагын ялзарсан тогтолцооны нэгэн тод жишээ болсон энэ хэргийг хэрхэвч зүгээр өнгөрүүлж болохгүй гэдэг нь тодорхой юм. Эцэст нь өгүүлэхэд ЭМЯ-нд шинэхэн томилогдсон А.Цогцэцэг сайдаас хамгийн түрүүнд хийх ажлаа энэ мэт мэдлэг чадваргүй, сэтгэл зүрхгүй мэргэжилтнүүдийг эмнэлэгийн байгууллагаас цэвэрлэх алхмаас эхлүүлэхийг нийт гурван сая иргэний зүгээс хүсч байна.  

Etoim.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх