Узбекистаны Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэнг “Блю Драгон" ХХК-ий хамт олон гурван өрөө байраар шагналаа.
Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн анхны медальтандаа өндөр амжилт гаргасныг үнэлж “Арт Сити” хотхонд 3 өрөө байраар мялааж батламжийг нь өнөөдөр “Блю Драгон" компанийн захирал Батжаргал, Энхжаргал нар гардуулан өгөв.