"Катар 2022" ДАШТ-ий F хэсгийн хоёр дахь тоглолт Бельги болон Канадын шигшээ багийн хооронд болоход Бельги 1-0 харьцаагаар хожлоо.
Хоёр дахь дэлхийн аваргадаа оролцож буй Канадын шигшээ баг ширүүн довтолгоогоор тоглолтыг эхлүүлж торгуулийн цохилтын эрх авсан. Торгуулийн цохилтыг Канадын довтлогч Алфонзо Дэвис цохисон ч Улаан чөтгөрүүдийн хаалгач Тибо Куртуа хаалаа.
Энэ удаагийн ДАШТ-д торгуулийн цохилт хаасан хоёр дахь хаалгач Куртуа болов.