Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6379fc0ea8045.jpeg

сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн энэ удаа Сэкиваке Митакэүми-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваа, нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Нишикиги /М-6/ -д ошидаши мэхээр унаж 3 даваа, 8 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-тэй таарч барилдан, түүнийг сотогаке мэхээр давж 7 даваа, 4 унаатай боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд окуридаши мэхээр унаж 2 даваа, 9 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Кагаяаки /М-15/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр унаснаар 7 унаа, 4 даваатай башег үргэлжлүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх