Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/merlin_217098435_06f4d769-054a-4b0e-8827-17f6b5fd0cf1-superJumbo.jpg

Индонезийн Ява аралд даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Маш олон барилга нурсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж албаныхан мэдээлжээ.

Индонезийн Чианжур хотын ойролцоо болсон 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван байшин барилга нурж сүйджээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилийн хэлснээр, гэр орон нь ноцтой сүйдсэн 13 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү шилжүүлсэн байна.

Хөрсний гулгалт үүссэний улмаас хотын ойр орчмын замууд хаагдсан байна. Нурж сүйдсэн олон арван барилгын дотор лалын шашны сургууль, эмнэлэг, бусад байгууламжууд байсан. Мөн цахилгаан хангамж тасалдсан талаар гэж эрх баригчид мэдээлж байна.

Эх сурвалж: The New York Times

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх