Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hugyмөнгө.jpg

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний есөн сард 266.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 121.2 тэрбум төгрөгөөр буюу 83.4% өсжээ. Үүнд,

  • Гурав, түүнээс дээш одтой буудлын орлого 90.1 (95.2 %) тэрбум төгрөг

  • Зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 28 (58.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын орлого есдүгээр дүгээр сард 37 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 559.7 (1.5%) сая төгрөгөөр өссөн аж. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.1 (13.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 2.5 (1.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Зочид буудлын салбарын энэ оны эхний есөн сарын нийт орлогын 69.4 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 28.4 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.2 хувийг хоёр одтой зочид буудлын орлого тус тус эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

May be an image of text that says "| ундэсний статистикийн хороо зочид буудлын салбарын орлого улсын дун, жил бурийн эхний 9 сарын байдлаар тэрбум тегрегеер 4SL Lες 4レD 440 169.1 184.8 82.2 94.7 3.0 29 69 зэрэглэлгуй 2 одтой 3 ба туунээс дээш 2019 2019I-IX 2021 I-IX 2020 -I× 2022* I-IX *урьдчилсан гуйцэтгэл"

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх