Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 38 хоног, АИ-95 автобензин 37 хоног, дизель түлшний 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Нийт 98 мянга гаруй тонн шатахууны үлдэгдэлтэй буюу АИ-92 автобензин 50.4 мянган тонн, АИ-95 автобензин 4874 тонн, дизель түлш 34 мянган тонн үлдэгдэлтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газрын мэдээллээ. Харин нийслэлд 59 мянга гаруй тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын нэгний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,629.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс: АИ-92 автобензин 543.8 мянган тонн, АИ-95/98 автобензин 20.9 мянган тонн, дизель түлш 825.7 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 152 мянган тонныг импортолсон байна.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар