Хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийн ёслолын арга хэмжээ өчигдөр орон нутгийн цагаар 17:30 цагаас "Аль Баят" хэмээх 60 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд болж, зохион байгуулагч орон Катарын шигшээ баг Эквадорын шигшээтэй анхны тоглолоор эхэллээ.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр “ФИФА-2022” ДАШТ-ий албан ёсны дуу "DREAMERS" -ийг К-попын BTS хамтлагын гишүүн Jung Kook болон Катарын дуучин Fahad Al Kubaisi нар дуулсан юм.
Мөн Nicki Minaj, Maluma, Myriam Fares нарын уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.