Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунак өчигдөр Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлалаар иржээ.
“Украин улсыг ялалт байгуулж, энх тайван, аюулгүй байдлаа олж авах хүртэл Их Британи улс хамт байна гэдгийг хэлэхийн тулд би өнөөдөр энд ирлээ” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн хурлын үеэр тэр мэдэгдсэн байна.
Сунак айлчлалынхаа үеэр $60 саяын дүнтэй зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ зарлажээ.
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн багц тусламжид 120 ширхэг нисэх онгоц сөнөөгч буу, радар болон дрон устгах систем багтсан байна.
Их Британи улс дайны эхний өдрөөс хойш Украины талд тууштай зогсож байгаа юм.