Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв хэсэгт өчигдөр дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадсан.
Таксим талбай хүрдэг Истиклал хэмээх худалдаа үйлчилгээний томоохон гудамжинд энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.
Тэгвэл Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй. Нас барсан зургаан иргэн бүгд Турк улсын иргэд болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.