Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fcd5470c650fe7e355d987647b22feb8_x389797.jpg

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш олон сараар Замын-Үүд-Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог багасгасан нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ буурч, эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлэх болсон. Үүнийг УБТЗ-ын зүгээс хятадын төмөр замтай зөвлөлдөж, нягт хамтран ажилласны үр дүнд нөхцөл байдал аажмаар сайжирч, өнөөдөр тус боомтын төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн болоод байна. Гэсэн ч УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхийн тулд галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачилтын хэмжээг өсгөхийн төлөө шаргуу ажиллаж байна. 

Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 10-ны өдөр нэг ээлждээ 336 вагон ачиж, нарийн царигаар 234 вагон буулгаж ээлжийн ачилтын дээд рекордыг шинэчлэн тогтоолоо. Замын-Үүд–Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж байгаа нь Монгол Улсын эдийн засаг өсөхөд түлхэц өгөх учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага төмөр замын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхааран ажиллаж байна.

Эх сурвалж: УБТЗ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх