Цахим, хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдлөө
Саудын Арабын Риад хотод оролцсон "Invest in Humanity" хурлын үеэрх ярилцлагын талаар цахим орчинд олон төрлийн мэдээлэл тархсан. Үүний дараа тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд Засгийн газар түүний хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаас нь чөлөөлөв. Тэрбээр “Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авлигажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна! Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!” гэлээ.
Нүүрс тээвэрлэлтийн хууль бус ажиллагаанд боомтын болон хил, гааль, цагдаагийн алба хаагчид оролцсон нь тогтоогджээ
Хуралдаанд гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцуулсан.
Тэрбээр
-
2013 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад,
-
2018 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс зургаадугаар сарын 31-ний өдрүүдэд 2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд,
-
2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд,
-
2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийн тус тус хяналт шалгалт явуулснаар гарсан үр дүн, илрүүлсэн зөрчлийн талаар танилцуулсан.
Түүнчлэн, дээрх хяналт шалгалтуудаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байжээ
Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.
[59.153.87.227]
2022-11-14 08:57:35Төрийн үйлчилгээг цахимжуулж Эстони улсын туршлагыг эх орондоо нутагшуулж байгаа үгүй нь мэдэгдэхгүй цахимыг хэрэглээ болгон иргэддээ цаг хөрөнгө хэмнэсэн төрийн хүнд суртал авилга чирэгдэлгүй авахад ихээхэн зүтгэсэн залуу боловсон хүчин юмсан Харамсалтай байна. Эвлүүлэг хийн гүтгэсэн бол хуулийхан олж тогтоохгүй бол хийе бүтээе гэсэн залуучуудаа өөрсдөөс нь илүү гарчихна гэсэн атаг санаагаар ингээд байвал энэ төрд чинь хэн ажиллаж улс орноо хөгжүүлэх юм бол.