"Хүрэлтогоот-2022" эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаан эхэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран зохион байгуулж байна.
“Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдаанд анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлнэ.
Улмаар хоёр шилдэг залуу судлаачийг сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнах юм. Судлаачид докторын зэрэг хамгаалаагүй байх, 35 нас хүрээгүй байх гэсэн үндсэн шалгууртай гэж БШУЯ-наас мэдээллээ.