Demohub төслийн хувьд орон даяар хөгжлийн төв, номын сан байгуулах мөн нийгэмд зөв үлгэр жишгийг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ орон зай, эрдэм номд хамтдаа суралцахыг уриалдаг билээ. Тэгвэл Demohub төсөл 10-р сарын 25 –нд гурав дахь шинэ салбараа Хан-Уул дүүрэгт байгууллаа.
Тус номын сангийн нээлтэд нийт төслийн багийн удирдлагууд болон Нисэх Яармаг орчмын сургууль, цэцэрлэгүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Бүх нийтийн боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа төслийн номын сан хөгжлийн төвүүдэд урлаг соёл, спортын алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж өөрсдийн амьдралын түүх, нийгмийн өнөөгийн байдал, утга уран зохиол болон амжилтын тухай илтгэл хэлэлцүүлэн халуун дулаан яриа өрнүүлдэг байна. Ингэснээр үйлчүүлэгчдийн зорин ирдэг хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг болж чаджээ.