Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cd8f368435d5dcbb.jpg

 Улсын хэмжээнд энэ сарын 14-20-нд 8,228 автомашин, 1250 чингэлэг нийт 1,047.1 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 дахин нэмэгджээ.

Оны эхнээс 21,588.1 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 61.5 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.

Дээрх хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1,161.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс 3,656.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар багасжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 16.31 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 119.9, зэсийн баяжмал 95.8, төмөр 72.3, алт 81.6, газрын тос 45.5, цайр 115.7, хайлуур жонш 38.7 хувь байв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх