Нийслэлийн Хан-Уулдүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлагыг 10.25-ны 20:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг НЯТТТ авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэсэн байна.