etoim.mn
photos/10151835_958144714233488_6524471796761160840_n.jpg

Дөрвөн хоногийн дараа монголын хамгийн том, хамгийн доргио фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” тоглолт болох гэж байна. Цөөн үзэгчдэд зориулан зохион байгуулагдах гэж байгаа тоглолтын ерөнхий зохион байгуулагч, хөтлөгч Р.Нямбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Дуучдын хувьд бэлтгэлээ бүрэн хангаад байна. Харин зохион байгуулагчдын зүгээс үзэгч фэнүүддээ зориулан тав тухтай дээд зэрэглэлийн орчинг бий болгохоор өдөр шөнөгүй хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ удаагийн тоглолт маань хөгжим, гэрэл, техникийн дээд зэрэглэлийн орчинг бүрдүүлсэн “Corparate Convention Centre”-ийн концертын танхимд болохоороо онцлогтой. Ийм дээд зэргийн орчинд маш цөөн буюу 1000-хан үзэгчид зориулсан тоглолт тэр бүр зохиогдоод байдаггүй.

-Ер нь яагаад энэ тоглолтыг зохион байгуулахаар болсон юм бэ?

-Хүмүүсийн дунд урлагийнхан залуу үеэ дэмждэггүй, ялгаварладаг гэх мэт яриа их гардаг. Гэтэл яг үнэндээ урлагийн бид залуу үеэ харин ч хоёр гараа өргөөд дэмждэг юм шүү гэдгээ илэрхийлэхийг хүсч байна. Тиймдээ ч энэ тоглолтыг зохион байгуулж байна. Урлаг гэдэг тийм ч “зөөлөн” салбар биш. Тэр дундаа тайз гэдэг “Хамгийн хатуу талбар” байдаг. Хүнд хэцүү гэж хойш суулгүй, хийж бүтээх урам зоригоор дүүрэн байгаа залуу үеийнхэндээ бид урам өгч, дэмжих ёстой. Тэгж байж залуучуудад маань цааш ихийг хийх урам төрнө.

Бид ер нь тоглолт гэхээр л уран бүтээлийн тайлан тоглолт мэтээр ойлгодог. Одоо үүнээс давж сэтгэх хэрэгтэй.

-Яагаад заавал 1000 хүнд л тоглолтоо зориулж байгаа юм... Илүү олон хүн үзэх сонирхолтой байгаа шүү дээ?

-Бид 3000-10000 хүнд зориулж тоглолтоо хийх боломж байсан. Гэхдээ залуус гэхээрээ л мөнгөний төлөө хэтэрхий их олон үзэгчтэй газар тоглолтоо зохион байгуулах ёстой биш. Яагаад дээд зэрэглэлийн орчинд хэр баргийн хүний гаргаж чаддаггүй мөнгийг гаргаад тоглолт хийж болохгүй гэж... Үнэнч сонсогч, фэнүүдийнхээ төлөө залуу уран бүтээлчид үүнээс илүү сэтгэлийг гаргаж чадна. Тиймдээ ч зөвхөн 1000 үнэнч сонсогчдодоо зориулж дэлхийн стандартад нийцсэн тоглолтыг зохион байгуулахаар сэтгэл, итгэл нийлэн зүтгэж байна.

Р.Нямбаяр гэдэг хүний хувьд ажил мэргэжил, бизнес, урлагийн салбарын алинд ч үргэлж тэргүүлэгч байхыг хүсдэг. Бид ер нь тоглолт гэхээр л уран бүтээлийн тайлан тоглолт мэтээр ойлгодог. Одоо үүнээс давж сэтгэх хэрэгтэй. Бид энэ удаад дэлхийн стандартад нийцсэн шоу тоглолтыг зохион байгуулна. Бид мөнгийг бус чанарыг эрхэмлэнэ.

-Тоглолтын онцлог юу байх вэ?

-Тоглолтыг “Авьяаслаг Монголчууд”, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгүүдийн хөтлөгчид хөтлөх учраас тоглолт маань илүү доргио болох болно гэдгийг амлах байна. Энэ тоглолт жинхэнэ шоуны тайз ямар байдаг вэ гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхээс гадна үргэлж дурсагдах хамгийн сайхан тэр мэдрэмжийг та бүхэнд өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хэн түрүүлж ирнэ тэр хүн хамгийн тухтай, хамгийн тохиромжтой байрлалаас тоглолтоо үзэх болохоор үзэгчдэд маш их таалагдаж байх шиг байна.

-Тоглолтын билет нэлээд эрэлттэй байсан?

-Тиймээ суудлын тоо хязгаартай учраас билет маш эрэлттэй худалдаалагдаж байна. Хамгийн гол нь энэ удаагийн тоглолтын суудал эрэмбэ дараа гэж байхгүй. Хэн түрүүлж ирнэ тэр хүн хамгийн тухтай, хамгийн тохиромжтой байрлалаас тоглолтоо үзэх болохоор үзэгчдэд маш их таалагдаж байх шиг байна. Тиймээс уншигч та бүү хоцороорой. Бүтэл муутай хүн л хоцордог юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Билетийн үнэ хэдэн төгрөг юм бэ. Хаагуур худалдаалагдаж байна?

-Нэг баарны таксны үнээр буюу 30 мянган төгрөгөөр орчин үеийн залуу уран бүтээлчдийн “youtube” хуудаснаа хамгийн их хандалт авсан буюу 5 сая хүртэлх хүн үзсэн уран бүтээлүүдийг сонсох боломжийг бид олгож байгаа.  Тоглолтыг тасалбарыг заавал биеэр ирж авах шаардлаггүй ticket.mn сайтаас онлайнаар захиалах боломжтой. Үүнээс гадна тоглолтын талаарх мэдээллийг 7704-2222 дугаарын утаснаас авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх