Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1451e3b29412c4c674d1f6b6f724731c_x3.jpg

Богд хааны ордон музейн зүгээс үзэгчдээ зориулан жил бүр олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Энэ удаад Хааны ордны намар уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 16 өдрийг хүртэл зохион байгуулагдах юм байна. Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд “Хааны ордны зоог” асарт зоог барих уламжлалын тухай танилцуулга хийж, зоог барих үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.      

 

 

Нээлттэй өдрүүдийн хүрээнд богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдээ зориулан тасалбарын үнийн дүндээ өөрчлөлт оруулсан байна. 2022.10.13-16 ний өдрүүдэд Музей үзэх тасалбарыг гэр бүлд нэг тасалбар буюу 50-75% чөлөөлнө. Насанд хүрсэн үзэгчийн 2 үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50% чөлөөлөгдсөн. Харин өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100% үнэ төлбөргүй үзэх юм байна.

Эх сурвалж: Соёлын яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх