Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/A8kg3AshffUmp7AAnrmPp3UtElTZVbmpTebc0wqgbq1gxwWGpsArhobWvypnSHqv.jpg

Азийн сангаас бага насны хүүхдэд ном унших аргачлалыг ашиглан хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжил төлөвшил олгох зорилгоор “Хамтдаа уншицгаая” төслийн аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Тэгвэл уг төслөөр бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, монгол хэл дээрх бага насны хүүхдэд зориулсан чанартай номын хүртээмжийг бий болгох (үүнд шинээр ном бүтээх, англи хэл дээрх номыг орчуулах), эцэг эх, асран хамгаалагчид 0-5 насны хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, ном уншиж өгдөг дадал хэвшилтэй болгох, хүүхдийн номын уншлагын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зүйлс багтаж байгаа юм.

Тиймээс уг төслийн хүрээнд нийтийн номын сангууд дээр “Үлгэрийн цаг” аян хэрэгжэх тухай соёлын яамнаас мэдээллээ.Мөн уг аяны хүрээнд “Үлгэрийн цаг” хүүхдийн Монгол номын зургийн үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд гарч байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх