АНУ-ын Флорида муж улсыг “Иан” хар салхи дайран өнгөрсний улмаас 17 хүн амиа алдсан байна.
Ерөнхийлөгч Жо Байден, “Иан” хар салхи Флоридагийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон шуурга болж болзошгүйг анхааруулсан байна.
Түүнчлэн өмнөд Каролина муж улсад дахин хөрсний гулгалт үүсгэж болзошгүй талаар Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар хамгийн их хохирол амссан нь Шарлотт болон Ли тойрог бөгөөд 700 гаруй хүнийг аварсан гэж Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис мэдэгджээ.
Үүнээс гадна пүрэв гаргийн оройн байдлаар 2.3 сая хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байгааг “PowerOutage.US” цахим хуудасны мэдээлэл харуулсан бөгөөд ундны усны зарим систем эвдэрч сүйджээ.
Эх сурвалж: BBC