Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/61b063878133fbfdbfbfbf.jpeg

НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “E-Mongolia” цахим системийг хөгжүүлж байна.  Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өсжээ.

тэнгэр ба бичвэр нарын зураг байж магад

May be an image of text that says "United Nations Department Economi and Social Affairs E-Government Survey 2022 The Future of Digital Government"

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Е монголиа хэрэглэгч

[59.153.87.227]

2022-09-30 15:56:15

Е монголиагийн хөгжүүлэлтийг хийх гэж олон түмэнд янз бүрээр хэлүүлэн байж төрийн үйлчилгээг цахимжуулахаар зүтгэж буй залуусын хийсэн ажлыг ХЭН нэгэн гэнэт гарч ирээд би хийсэн гэх вий гэхээс айж байна шүү. Төрийн үйлчилгээг цахимжуулах ЗГ-ын үйл ажиллагааг түүчээлэн яваа залуустаа АМЖИЛТ хүсье.