Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон, “MG sport” зэрэг зааланд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-нд зохион байгуулагдана. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдийн ангилалд 10 баг өрсөлдөж байна.
Залуучуудын УАШТ-д “Залуу Монгол”, “Хөвсгөл шинэ үе” баг анх удаа өрсөлдөж байгаа бөгөөд волейболын залуучуудын УАШТ үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй аж.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо