ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг уриалжээ.
Энэ сарын 21-нд ОХУ-ын Засгийн газар тус улсад хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулахаар болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан Оросын иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт хүчээр зарлан дуудах асуудал үүсэж магадгүй хэмээн Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Үүнээс гадна ОХУ-аас арилжааны нислэгийн тоо маш хязгаарлагдмал байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна.
Эх сурвалж:anadolu