Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadНӨАТ-ын буцаан олголтын мөнгийг.jpg

Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийг танилцуулсан ба хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар мэдээллээ.

Тэрбээр "2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм.

Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна. Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон.

Харин 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна" гэсэн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх