Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/31-4шатахуунб.jpg

АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа.

МТ компанид нийлүүлэлтийн доголдол үүсч 8-дугаар сарын сүүлээс АИ-92 нийтэд худалдаалахгүй байгаа тул хэрэглэгчид бусад ШТС-аас авч ачаалал нэмэгдэж байна.

Үүнээс үүдэн бусад компанийн ШТС-уудын тухайн өдрийн бензин хэвийн хэрэглээнээс өмнө дуусч байгаа бөгөөд өдрийн цагаар хот дундуур тээвэрлэх хориотой учир цаг тухайд нь сумлах боломжгүй, шөнийн цагаар сэлбэж байна гэх мэдээллийг авлаа.

МТ компани улсын хэмжээнд 150 ШТС-тайгаас 30 нь Улаанбаатар хотод байдаг юм байна.

Дээрх асуудлаас үүдэн ШТС нэг бүрт ирэх ачаалал өндөр болсон учир нөөц буурсан мэт харагдаж, иргэд банкаа дүүргэж, нөөцлөх, дараалал үүсгэх явдал гарсан байна.

МТ компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болох тул энэ хугацаанд бусад аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн авч талоноор зарах зохицуулалт хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар бензин ачсан 336 вагон төмөр зам дээр зогсож байгаагаас Толгойт өртөөнд 172, үлдсэн нь Багахангай Чойр өртөөнд буухаар мэдүүлэг өгсөн байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх