Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/309617936_5462134130500735_8828250109255588099_nбихөх.jpg

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаас унасан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр зам барьж буй чиглэлд ачаа ачсан Монголиан транс ложистик компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Тодруулбал Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайтай Хулангийн Шандас гэдэг зөрлөг дээр осол болсон байна.

Цуваанд нийт 17 вагон явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан ачаа байсан. Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус вагон хурд хэтрүүлсэн мөн вагоны машинист согтуу байж болзошгүй гэх мэдээллүүд ирж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна" гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх