etoim.mn
photos/307467225_1124905118409938_8046540347422514502_n-76n4ibclp08nm10e5fi4wv21wmvhxu621sfbddrwrpcүбег.jpg

Монголын анхны кроссфитийн багийн төрлийн аварга шалгаруулах “Gan team throwdown” тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон баг тамирчид амжилттай оролцож, тусгай байрт шалгарлаа.

Тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат, агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч О.Эрхэсбаяр, “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа нар оролцсон юм.

Тэмцээн “Ган спорт центр”-т зохион байгуулагдсан бөгөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон кроссфитийн мэргэжлийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх