etoim.mn
photos/downloadnbcnews.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаргийн өглөө ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ, өнөөдрөөс хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр холбогдох зарлигт хэдийнэ гарын үсэг зурснаа мөн мэдээлсэн байна.

Хагас гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна.

Дайчилгааны зорилгыг Путин “Хэрвээ манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлэхийг оролдож байгаа хүмүүс салхины чиг тэдний зүг эргэж болзошгүй гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж хэлжээ. 

Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа"-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх гэж Путин тодорхойлсон юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Орос улсад “дайчилгааны асар том нөөц бий”. Нөөцөд байгаа 300 мянган хүнийг дайчлахаар төлөвлөж байна гэлээ. 

 

Эх сурвалж: nbcnews

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх